UMON TV-ийн мэдээллийн хөтөлбөр (ВХОМХ-10 жил, "Тулга"чуулган, “Би Монгол” өдөрлөг)

АНУ дахь Монгол холбоод, нийгэмлэгүүдийн анхдагчдын нэг  Вашингтон Хот Орчмын Монголчуудын Холбоо  байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан  АНУ дахь Элчин сайдын яамнаа хийсэн Бага хурал, Улс тунхагласны баярыг угтан Колорадогийн Монголчуудын Холбоо, Тулга яруу найргын клуб, Мон Ээл урлагийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Тулга” уран угсийн чуулган, Чикаго хотоос манай сурвалжлагч, сэтгvvлч Адилзаяагын ирvvлсэн Монгол мэдлэг сургуулийн бяцхан сурагчдын” Би Монгол” өдөрлөг зэрэг арга хэмжээнvvдээс хийсэн мэдээ, сурвалжлага  орж байна. ЭНД ДАРЖ VЗНЭ VV.
Манай нэвтрvvлгvvд:
Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна. Мɵн Америкт Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна.

Read more ...

Америк дахь “UМОN” Телевизийн Мэдээллийн хөтөлбөр ( 2011.11.12 )

"Монголын Өсвөр үеийнхний манлайлал" хөтөлбөрийн хvрээнд  Монголоос АНУ-ын Вашингтонд ирээд байгаа багш, сурагчидтай хийсэн ярилцлага, Вашингтоны Монгол сургууль дээр болсон “Буддын шашны өдөрлөг”-ийн тухай сурвалжлага, Монгол Улсын Хvний Гавъяат эмч Авзайн Сампилын хөдөлмөр алдрыг тvvний vр хvvхдvvд нь , найз нөхдийнхөө хамт тэмдэглэн өнгөрvvллээ,  “ZOLJARGAL and SON Film Production”-ний “Тайгын зууч” баримтат кино Нью Йорк дахь “Quad” кино театрт  болох баримтат киноны наадамд оролцохоор шалгараад байна, Вашингтон дахь Монгол сургуулийн 5 жилийн ойн хөтөлбөрийн тухай тус сургуулийн захирал Мɵнгɵнцэцэгтэй хийсэн ярилцлага, Америкт суралцаж байгаа Монгол оюутнуудын “Оюутны оролцоо” сэтгvvлд зориулсан мэдээлэл авч байна зэрэг мэдээ,мэдээлэл  UMON TV-ийн энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрт орж байна.  Та бvхэн ЭНД ДАРЖ VЗНЭ VV.

Read more ...

Америк дахь UМОN ТV-ийн мэдээллийн хөтөлбөр (2011.11.05)

Ɵнгɵрсɵн 7 хоногт АНУ-ын нийслэл Вашингтонд болсон  ДОХ-ын эсрэг 25 дахь удаагийн гvйлт, алхалтаас хийсэн сурвалжлага, Монгол улс НVБ-д элссэний 50 жилийн ойд зориулан гаргасан маркийн талаар “Монгол шуудан” компанийн Маркийн газрын дарга Ц.Батсайхантай хийсэн ярилцлага, Дуучин С.Нарангийн Америкийн Монголчууддаа зориулсан аялан тоглолт Вашингтоноос эхэллээ сурвалжлага, “Ойрын ɵдрvvдэд” буланд Америкт суралцаж байгаа Монгол оюутнуудын “Оюутны оролцоо” сэтгvvлд зориулсан мэдээлэл авч байна, Америкийн Монголчуудын Мини-Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болон “Лос Анжелесийн цом” Сагсан бөмбөгийн тэмцээнvvдийн тухай  мэдээ,мэдээлэл орж байна.  Та бvхэн ЭНД ДАРЖ VЗНЭ VV.

Read more ...

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр (2011.10.22)

Энэ сарын дундуур АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам , Монгол Соёлын Төвөөс хамтран  зохион байгуулсан  Монгол судлалын цуврал лeкцийн 21 дэхь удаагийн  лекцээс бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлага, ɵнгɵрсɵн 7 хоногт шинээр нээгдсэн “Чикаго” Монгол сургуулийнхан эрдмийн их ɵргɵɵндɵɵ хүүхэд багачуудаа хүлээн авлаа, Калифорни мужийн Бэй Ареа орчмын Монголчуудын Гар бɵмбɵгийн аварга шалгаруулах тэмцээний тухай, тус хот дахь Бурхан шашинтны Занабазар тɵвɵɵс “Бодь Мɵрийн Зэрэг” номны утга учрыг тайлбарласан сургалт зохиолоо, удахгүй болох Халловины баяр хэзээ хаана үүссэн тухай товч мэдээлэл,  “Mongol Events”-ийн хэн Халловины партиг Вашингтонд зохион явуулна зэрэг мэдээ,мэдээлэл орж байна.  Та бvхэн ЭНД ДАРЖ VЗНЭ VV.
Манай нэвтрvvлэг Монголд: “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн  Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтана.

Read more ...

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр 2011.10.16

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөрт:
АНУ-ын New Mexico мужийн Аlbuquerque хотод болсoн Oлон Улсын Агаарын бөмбөлгийн 40 дэхь наадмаас хийсэн сурвалжлага, Бурхадын дvрийг шvрээр хэлхэж урлан бvтээдэг Russеll Ellistei-тэй хийсэн ярилцлага, АНУ дахь МУ-ын Элчин Сайдын Яам, Монгол Соёлын төвийн хамтран зохион байгуулсан “Монгол бадарчин-Амай” уулзалт, ярилцлагын дэлгэрэнгvй сурвалжлага, Чикаго дахь Монгол Улсын Иргэний  шинэчилсэн бvртгэлийн 2 дахь ээлж эхэллээ, энэ сарын 29-нд  Вашингтон хотноо болох ДОХ-ын эсрэг гүйлтийн тухай, Индиана муж дахь Тvвд Монголын  Шашин Соёлын  Төвийн тэргvvн Ажаа  Гэгээнтэн шавь хуваргуудынхаа хамт энэ оны 10 сарын 30-ны Ням гаригт Монгол сургууль дэээр Вашингтоны Монголчуудад  зориулан ном айлдана, Улс тунхагласны баярыг угтан жил бvр зохиодог “Tусгал-2”  гэрэл зургийн уралдааны бvтээлийг хvлээн авч байна зэрэг мэдээ сурвалжлага орж байна. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр (2011.10.09)

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөрт:
АНУ-ын нийслэл дэхь Монгол сургууль болон Чикаго дахь "Монгол мэдлэг "сургуулиудын 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлтээс хийсэн сурвалжлага, Вашингтонд ажиллаж амьдарч буй хуульч мэргэжилтэй бvсгvй Д.Байгалмаагийн англи хэл дээр хэвлэгдэн гарсан номын тухай, АНУ дахь Иргэдийн шинэчилсэн бүртгэл Чикаго хотод дахин явагдах гэж байна, МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийн “Хайрлаарай” аялан тоглолтын тухай, Америк дахь  "Оюутны оролцоо" клубээс оюутан залуучууддаа зориулан цуврал сэтгүүл гаргах гэж байна,  “Lamongols.com” цахим сүлжээнээс Америкийн Монгол хүүхдүүдийн дунд  зарласан  “Best Halloween costumes”фото зургийн уралдаан зарлаж байна зэрэг мэдээ мэдээлэл орж байна. Мэдээллийн хөтөлбөрийн дараа  Чикагод болсон  “Сандуйн Жүд” сударын баяраас хийсэн сурвалжлага үзээрэй. Та бvхэн ЭНД ДАРНА УУ.

Read more ...

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр 2011.09.11

Мэдээллийн хөтөлбөрийн энэ дугаарт АНУ-ын түүхэнд нөхөж баршгүй гарз учирсан 9 сарын 11-ний аймшигт хар өдрииг эргэн дурсаж байна,  “World police and fire games-2011” тэмцээний  26 дахь удаагийн наадамд  Монгол улсаас Цагдаагийн Ерөнхий газрын харъяа "Хүч спорт " хорооны дарга хурандаа Батмөнх ахлагчтай баг тамирчид амжилттай оролцлоо, Гадаадад амьдарч байгаа Монголчууд Монголынхоо дээд сургуульд хvссэн мэргэжлээрээ суралцаж, баклавар, магистр, докторын зэрэг хамгаалах боломж удаxгvй нээгдэх гэж байна, Монгол Америкийн Соёлын Нийгэмлэгээс жил бvр зохиодог Чингисийн тахилгын өмнө,  Амeрикийн  Mонголчуудын Шагайн  харваан  аварга  шалгаруулах уламжлалт   тэмцээн,  АНУ дахь Монгол Иргэнийн шинэчилсэн бvртгэл Дэнверт явагдана зэрэг мэдээ сурвалжлага орлоо. Энд дарна уу.
Манай нэвтрvvлэг Монголд  “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтаж байна.
Америкт  Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна. Хуваарийг манай студийн www.umontv.us веб хуудас руу орж аваарай.

Read more ...

UMON TV-ийн ээлжит Мэдээллийн хөтөлбөр 2011.08.27

UMON TV студийн ээлжит мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар АНУ-ын нийслэл дэхь “Монгол Америк Эмэгтэйчvvдийн Холбоо”-ноос зохион байгуулсан “Эмэгтэйчvvдийн Нөхөн Vржихvй” сэдэвт сургалт ярилцлагын тухай, Дэлхийн банкны Улс орнуудыг хариуцсан  газрын гvйцэтгэх захирал асан, ноён Жим Хаган болон тvvний ажлыг аваад удаагvй  байгаа  ноён Jonh Whitehead нартай хийсэн ярилцлага vзvvлнэ. Мөн  “US Marine Corps”-ийн ахлагч  Р.Хосбаяр Америкийн нэр хvндтэй “ Spike” Телевизийн “Deadliest Warrior”нэвтрvvлэгт оролцлоо, Лос Анжелес хотноо болсон “АНУ дахь Азийн мисс -2011” гоо сайхны  наадамд оролцсон Пvрэвийн Дэлгэржаргал Дэд миссээр шалгарлаа, Чикаго хотноо “MIdWest-2011” Америкийн  Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо, Вашингтон дахь ЭСЯ-д хийгдэж байгаа иргэдийн шинэчилсэн  бvртгэлийн өдрийг сунгалаа зэрэг мэдээ мэдээлэл орсныг ЭНД ДАРЖ vзнэ vv.

Read more ...