UMON TV-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР, “ХАЙРЫН ДУУ” ТОГЛОЛТ (2012.06.02)

Өнгөрсөн 7 хоногт АНУ даяар тэмдэглэсэн  “Memorial day” буюу  ”Дурсгалын өдөр”, ДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Сарангийн төгсөлт, “Монгол судлалын цуврал лекц -23” аас бэлтгэсэн сурвалжлагууд, Чикагод болсoн Палентологи диназаврын сургалт аялал, Лас Вегаст зохиогдсон Америкийн Монголчуудын хөл бөмбөгийн  аварга шалгаруулах ээлжит тэмцээнээс бэлтгэсэн фото мэдээ, мөн Америкийн Монголчуудын дунд ойрын өдрvvдэд болох vйл явдлын  товчоон / Чикаго дахь МАОХ-ноос зохиох ” MACA PLUSA” шоу тоглолт, Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн уламжлалт тэмцээн, “Монгол Өв Соёлын Сан”-гаас Нью Иоркт амьдран суугаа хүүхдэд зориулсан "Би Монгол Хүн” өдөрлөг /  зэрэг  мэдээ мэдээлэл орж байна.
Мэдээллийн хөтөлбөрийн дараа МУГЖ Ц. Энхманлай, нэвтрvvлэгч, СТА Д.Цовоо нарын “Хайрын дуу” тоглолтыг vзvvлнэ. Энэ тоглолтонд 2 дуучны “ Манaй орцны миний багын дуунууд 2” цомогт орсон  70, 80 аад оны vеийн залуучуудын дунд “Зохиомол “ хэмээн дуулагдаж байсан дуунууд багтжээ. Энд дарна уу

Read more ...

UMON TV-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ( 2012.05.19 )

Энэ дугаарт “Монголын Динозавр Судлалын Хүрээлэн” ТББ,  Вашингтон дахь Байгаль, түүхийн музейтэй хамтран  Вашингтон хотод амьдарч буй хvvхдvvдэд зориулан   “Палентологи- Диназавр”-ийн сургалт, аялал зохион байгууллаа, “Монгол бахархал булан”-гаар  “Абага хааны vнэмлэх бичиг”-нии тухай , МХЗХ-ны ноотны зураач, МУСТА Цэндээхvvгийн Наранцэцэгтэй манай сурвалжлагч, сэтгvvлч Д.Адилзаяагын хийсэн ярилцлага, ойрын өдрvvдэд aмерикийн Монголчуудын дунд болох vйл явдлын товчоон зэрэг мэдээ мэдээлэл, ярилцлага орж байна. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ИЙН МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР (2012.05.05)

Энэ удаагийн дугаарт: Мэдээлэл.сом вэб сайтын админ Өлзийхутаг захиралтай “Америк Монголын Хvvхдийн нийгэмлэг” Хvvхдийн Урлагийн Анхдугаар уралдааныг Чикаго хотноо амжилттай зохион байгууллаа, Вашингтон хотноо “Хvvхдийн эрхийг хамгаалах асуудлаар” сэдэвт 18-р бага хурал боллоо, Шинэхэн байгуулагдсан “Монгол Америкийн Оюутнуудын Холбоо”-ны удирдах зɵвлɵлтэй  сэтгvvлч Д.Адилзаяагийн хийсэн ярилцлага, ОУХМ Нямаагийн Энхээ Бразил Улсын Биеийн Тамирын Алдар Цол, ɵргөмжлөл хvртлээ, "Надад хэлэх үг байна" сэдэвт оюутны илтгэлийн тэмцээний II шатны шалгаруулалт боллоо зэрэг мэдээ, мэдээллийг дэлгэрvvлэн vзvvлнэ. Энд дарна уу.

Read more ...

Мэдээллийн хөтөлбөр (Ж.Лхагвасүрэнгийн 100 насны ой болон...)2012.03.31

Энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрт: Ард олноо “Залуу жанжин” нэрээр алдаршсан Монгол Улсын баатар, ХХ зууны Монголын гарамгай цэргийн зүтгэлтэн хурандаа генерал Жамъянгийн Лхагвасүрэнгийн 100 насны ойд зориулсан  дурсамж-уулзалт Иллионойс мужийн Чикаго хотод боллоо, Загвар зохион бүтээгч З.Олонбаяр монгол улсын газрын зургийн хэлбэр бүхий эвлүүлдэг тоглоомoo АНУ-ын нийслэл дэхь Монгол сургууль, Колородагийн монгол сургуульд бэлэглэлээ, Канадын Торонто хотноо Ази Судлалын Нийгэмлэгийн жил тутмын хурал амжилттай болж өнгөрлөө, аврал итгэлт Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт нирваан дүр үзүүлсэнд хүндэтгэл үзүүлсэн, хойдын буяны ёслол Виржиниа мужийн Charlottesville хотын Даш Чойлин хийдэд боллоо, “Интоор Цэцэглэхүй” хаврын баяр Вашингтон Ди Си хотод эхэллээ зэрэг мэдээ, сурвалжлагууд орж байна. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн Мэдээллийн хөтөлбөр (2012.03.10)

АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Кеннеди  соёл урлагийн төвд  “Santis” компаний захирал продюссер Ed Nef-ийн  “Монголын Уул Уурхайн Уршиг Соёл Иргэншилд” баримтат кинонд оролцон тоглосон уран нугараач Б.Урангоо, киноны дууг дуулсан буриад дуучин Б. НоминЭрдэнэ, “Mongol World performing Arts Group”ийн уран бvтээлчид оролцсон урлагийн тоглолт боллоо, Индиана муж дахь “Tegree bistro" компаний захирал Хосбаяртай хийсэн ярилцлага, танин мэдэхvйн “Монгол бахархал” булангаар “Мөнх хааны хөшөөний бичээс”-ийн тухай, “Ойрын өдрvvдэд” булангаар залуу жанжин Жамъяангийн Лхагвасүрэнгийн 100 жилийн ой болон "Монголын үрс бидний үрс" аргa хэмжээнvvдийн тухай, Арлингтон хот дахь "Монгол хэл бичгийн төв"-ийн монгол бичгийн анхан ба дунд шатны дамжаа эхлэх гэж байна зэрэг мэдээ сурвалжлага орж байна. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн Мэдээллийн Xөтөлбөр (“Баясгалант луу жил” уулзалт болон...2012.02.25

XVII жарны “Баясгалан” хэмээгч Усан Луу жилийн  сар шинийн баярт зориулсан  UMON TV-ийн мэдээллийн хөтөлбөрт: Монгол Америк эмэгтэйчvvдийн холбоо, Соёл vйлчилгээний “Сакура” төвтэй хамтран зохион байгуулсан “Баясгалант луу жил” уулзалт, АНУ дахь Монгол Соёлын төв, Жон Хопкинсын Их Сургуулиас зохиосон “Монгол соёлын өдөрлөг”-өөс хийсэн бичил сурвалжлагууд, “Монгол бахархал”  шинэ булангийн  2 дахь дугаар  болох “Гvюг хааны тамганы бичээс-ийн тухай, Америкийн Монголчуудын дунд болох vйл явдлаас мэдээлдэг “Ойрын өдрvvдэд” булан зэрэг мэдээ мэдээлэл орж байна. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн Мэдээллийн Xөтөлбөр (“Цагаан сар-2012” vзэсгэлэн худалдаа болон...2012.02.18

Монгол vндэстний уламжлалт их баяр XVII жарны “Баясгалан” хэмээгч Усан Луу жилийн  сар шинийн мэндийг та бvхэндээ дэвшvvлье. Энэ удаагийн манай мэдээллийн хөтөлбөрт “Дашчоймпил дацан”-гийн шавь, гэвш лам Б. Эрдэнэбат оролцож, Усан Луу жилийн өнгө ямар байх талаар танилцуулна. Мөн өнгөрсөн Ням гаригт Виржиниа мужийн Арлингтонд болсон “Цагаан сар-2012” vзэсгэлэн худалдаа, АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болсон Монгол Улсын Ардын эмч, ахмад буурал Д. Малчинхvvтэй хийсэн уулзалтаас хийсэн бичил сурвалжлагууд, цагаан сарыг тохиолдуулан UMON TV, АНУ дахь Монгол  Соёлын төвтэй хамтран бэлтгэсэн танин мэдэхvйн  “Монгол бахархал”  шинэ булангийн анхны дугаар орж байна. Энд дарна уу.

Read more ...

Мэдээллийн хөтөлбөр ( Чикаго 2011-Үзэсгэлэн худалдаа болон..)2011.12.17

АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотын Хүмүүнлэгийн Үйлчилгээний Газарт болсон “Арлингтон дахь Монголчуудын Нийгмийн Бvлэг” сургалтаас хийсэн сурвалжлага, Чикаго дахь манай сурвалжлагч Д.Адилзаяагын ирvvлсэн Загвар зохион бүтээгч З.Олонбаяр монгол улсын газрын зургийн хэлбэр бүхий эвлүүлдэг тоглоом хийж, Чикаго дахь 2 монгол сургуульд бэлэглэлээ,  Самбо жүдогийн ОУХМ Я.Батбуян Чикаго хотод дасгалын клубээ  нээж байна, "Чикаго 2011-Үзэсгэлэн худалдаа", " Монгол аялгуу " караоке тэмцээн боллоо зэрэг багц сурвалжлагууд,  мөн Вашингтоны Монголчуудын гар бөмбөгийн уламжлалт тэмцээн, “Лос Анжелесын цом” сагсан бөмбөгийн тэмцээний тухай зэрэг мэдээ, сурвалжлага энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрт орж байна. ЭНД ДАРЖ VЗНЭ VV.

Read more ...