UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр 2011.09.11

Мэдээллийн хөтөлбөрийн энэ дугаарт АНУ-ын түүхэнд нөхөж баршгүй гарз учирсан 9 сарын 11-ний аймшигт хар өдрииг эргэн дурсаж байна,  “World police and fire games-2011” тэмцээний  26 дахь удаагийн наадамд  Монгол улсаас Цагдаагийн Ерөнхий газрын харъяа "Хүч спорт " хорооны дарга хурандаа Батмөнх ахлагчтай баг тамирчид амжилттай оролцлоо, Гадаадад амьдарч байгаа Монголчууд Монголынхоо дээд сургуульд хvссэн мэргэжлээрээ суралцаж, баклавар, магистр, докторын зэрэг хамгаалах боломж удаxгvй нээгдэх гэж байна, Монгол Америкийн Соёлын Нийгэмлэгээс жил бvр зохиодог Чингисийн тахилгын өмнө,  Амeрикийн  Mонголчуудын Шагайн  харваан  аварга  шалгаруулах уламжлалт   тэмцээн,  АНУ дахь Монгол Иргэнийн шинэчилсэн бvртгэл Дэнверт явагдана зэрэг мэдээ сурвалжлага орлоо. Энд дарна уу.
Манай нэвтрvvлэг Монголд  “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтаж байна.
Америкт  Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна. Хуваарийг манай студийн www.umontv.us веб хуудас руу орж аваарай.