UMON TV-ийн ээлжит Мэдээллийн хөтөлбөр 2011.08.27

UMON TV студийн ээлжит мэдээллийн хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар АНУ-ын нийслэл дэхь “Монгол Америк Эмэгтэйчvvдийн Холбоо”-ноос зохион байгуулсан “Эмэгтэйчvvдийн Нөхөн Vржихvй” сэдэвт сургалт ярилцлагын тухай, Дэлхийн банкны Улс орнуудыг хариуцсан  газрын гvйцэтгэх захирал асан, ноён Жим Хаган болон тvvний ажлыг аваад удаагvй  байгаа  ноён Jonh Whitehead нартай хийсэн ярилцлага vзvvлнэ. Мөн  “US Marine Corps”-ийн ахлагч  Р.Хосбаяр Америкийн нэр хvндтэй “ Spike” Телевизийн “Deadliest Warrior”нэвтрvvлэгт оролцлоо, Лос Анжелес хотноо болсон “АНУ дахь Азийн мисс -2011” гоо сайхны  наадамд оролцсон Пvрэвийн Дэлгэржаргал Дэд миссээр шалгарлаа, Чикаго хотноо “MIdWest-2011” Америкийн  Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо, Вашингтон дахь ЭСЯ-д хийгдэж байгаа иргэдийн шинэчилсэн  бvртгэлийн өдрийг сунгалаа зэрэг мэдээ мэдээлэл орсныг ЭНД ДАРЖ vзнэ vv.


Эрхэм vзэгчид та бvхэн дараах хуваарийн дагуу vзээрэй.
Монголд: NTV Телевизийн цэнхэр дэлгэцээр 09 сарын 03-ний Бямба гаригт 16.40 цагаас гарч, дараа ɵдɵр нь буюу Нямд ɵглɵɵний 8.30 минутаас давтана.
Америкт: Арлингтонд: 2011.09.02-ний  Баасан гаригт 17.00 цагаас, 2011.09.04-ны Nям гаригт 18.30 цагаас  Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт:
                 2011.09.06-ний  Мягмар гаригт 16.30
                          09.08-ны  Пvрэв гаригт шɵнийн 12.30 цаг
                          09.10-ний Бямба гаригт 16.30 цагаас
                          09.11-ний Ням гаригт 23.30 цагаас
                 Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.