UMONTV-ийн нэвтрvvлэг (Sunset Parade, "Pyramid Cup" тэмцээн, Macy's-Гоо сайхны ɵдɵр... )

Ээлжит мэдээллийн хɵтɵлбɵрийн энэ удаагийн дугаарт Виржиниа мужийн Арлингтон дахь алдарт “Iva Jima “ дайчдын хɵшɵɵний дэргэд болж байгаа “Sunset Parade”  буюу “Жаргаж буй наран” хvндэтгэлийн ёслол ,”Pyramid Granite” компаний нэрэмжит Зvvн Эргийн Монголчуудын Xɵл Бɵмбɵгийн аварга шалгаруулах “Pyramid Cup”тэмцээний тухай, АНУ-ын хамгийн том их дэлгvvрийн нэг  “Macy’s”-ийн Ballston дахь салбарт болсон Олон улсын гоо сайхны ɵдɵрлɵг,  Санфранциско хотноо болсон  “Андаа дурсана” хөлбөмбөгийн тэмцээн , Колорадогийн Монголчууд Луут завьны уралдаанд оролцлоо зэрэг мэдээ сурвалжлага орлоо.
Мɵн ойрын ɵдрvvдэд Америкийн Монголчуудын дунд болох  vйл явдлуудын мэдээлэл багтасныг Энд дарж vзнэ vv.
Эрхэм vзэгчид та бvхэн дараах хуваарийн дагуу vзээрэй.

Read more ...

Мэдээллийн хɵтɵлбɵр (Ерɵнхийлɵгчийн шагнал, Элчин сайдын мэндчилгээ...)

Монгол тvмний дэнж хотойтол наадах баяр наадмын энэ ɵдрvvдэд Индианагийн их сургуулийн дэргэдэх “Монгол нийгэмлэг”-ийн 50 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Монгол судлалд vнэтэй хувь нэмэр оруулсан монголч эрдэмтдийг Монгол Улсын Ерɵнхийлɵгч Ц,Элбэгдоржийн шийдвэрээр шагналаа, Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Х. Бэхбат наадамчин олондоо хандан баярын мэнд дэвшvvлэн, Блvvмингтон дахь “Монгол хэл соёлын зуслан”-гаар зочиллоо, “Фото мэдээ” булангаар Вашингтон, Чикаго, Лос Анжелесын Монголчуудын баяр наадмын товч, мɵн ойрын ɵдрvvдэд Америкийн зарим муж хотуудын Монголчуудын дунд болох vйл явдлууд манай  энэ удаагийн мэдээллийн хɵтɵлбɵрт орж байна.
Бид ɵмнɵх мэдээллийн хɵтɵлбɵрɵɵрɵɵ АНУ-ын  Калифорни   мужийн  Сан Франциско  xотын Монголчуудын  14 дэxь удаагийн баяр наадмаас товчлон хvргэсэн билээ. Уг наадмыг зоxион байгуулаxад Bay Area-д аж  төрж  амьдарч байгаа  монгол  xvн   бvрийн   xvчин  зvтгэл ,

Read more ...

UMONTV-ийн нэвтрvvлэг(Bay Area наадам,Далай ламын айлчлал,Уяач Г.Баттулга)

Монгол тvмний дэнж хотойтол наадах дэлгэр их баяр наадмаа дэлхийн өнцөг булан бүрт  ажиллаж амьдарч байгаа монголчууд  маань тэмдэглэж эхэллээ. Энэ оны  7 сарын 2-ны нар хур тэгширсэн дэлгэр сайхан ɵдɵр АНУ-ын Сан Франциско  хотын Монголчууд  Америк дахь Монголчуудынхаа баяр наадмын салхийг хагалан Vндэсний их баярaa ɵргɵн дэлгэр ёслол тɵгɵлдɵр сайхан тэмдэглэлээ. Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 хүчтэн зодоглосноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Увс аймгийн арслан Х.Цагаанбаатар түрүүлэн түрүү бөхөөр тодорсон бол Өвөрхангай аймгийн заан Өнөржаргал үзүүрлэсэн юм. Энэ тухай мэдээллийн хɵтɵлбɵрийнхɵɵ эхэнд товчлон vзvvлнэ. /Дараагийн дугаартаа бид  тус наадмын vйл ажиллагааг бvрэн эхээр нь хvргэнэ./
Баяр наадамтай давхцсан Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын Вашингтон дахь айлчлалын тухай,  алсын Америкт эрдэнэт хурдан хvлэг морио дээдлэн амьдарч буй Гvрийн Баттулгатай хийсэн ярилцлага, “Монгол циркийн 70 жил”-ийн ойд зориулан

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (Mэдээллийн хөтөлбөр, LA Соёлын өдрүүд-2) 2011.07.01

Хvннv гvрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын өдрvvд саатан ирлээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголоороо овоглосон эрхэм Та бүхэндээ  баяр наадмын мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, хөөр баяр, хөгжил цэнгэлтэй наадахыг Америк дахь “UMON TV” студийн уран бvтээлчид бид ерөөж байна.
Тvvхт 4 ой давхцсан энэ өдрvvдийг АНУ-д ажиллаж амьдарч буй Монголчууд маань амжилт бvтээл дvvрэн угтаж байна.  2009 онд Вашингтон хотод байгуулагдаж байсан  “Монгол Эмэгтэйчvvдийн Холбоо” бvтэц зохион байгуулалтаа шинэчлэн анхны хурлаа хийлээ, Т.Туяа захиралтай Sterling дахь “Sterling Ballet academy” балетын сургуулийн бяцхан сурагчид сурсан мэдсэнээ эцэг эхчvvддээ тайлагналаа, Монгол Улсад Циркийн урлаг vvсч хөгжсөний 70 жилийн ойд зориулж, Монголын циркийн урлагийг дэлхий дахинаа сурталчилж яваа Монгол Улсын Гавъяат Жvжигчин Ягаанцэцэг болон бусад циркийн жvжигчдийн баярын мэндчилгээ,

Read more ...

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр 2011.06.06

Америк дахь “UMON TV” студийн  нэвтрvvлэг  Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 15.35 минутаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.
Манай ээлжит мэдээллийн хөтөлбөрийн эхэнд АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Калифорни мужийн Сан Франциско хот орчмын Монголчуудтай хийсэн уулзалт,  мөн тус хотод нээгдсэн  Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлт, Халхын гэгээн Дилов хутагтын дурсгалд зориулсан 47 дэхь удаагийн буяны ном хурах ажиллагаа, Лос-Анжелес хот орчмын Монголчуудын Холбооний санаачлагаар зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээний тухай орж байна. “Фото мэдээ” буланд Чикаго хотод болсон “Шагайн аварга шалгаруулах тэмцээн”-ий тухай Сэмжидийн ирvvлсэн мэдээ, “Joffrey Ballet” театрын төгөлдөр хуурч, концертмейстер Б.Мөнгөнчимэгийн оролцсон “Хаврын тоглолт-ын тухай,  мөн ойрын өдрvvдэд Америкийн зарим хотуудын Монголчуудын дунд болох гэж байгаа vйл явдлууд багтаж байна. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр (2011.05.30)

Америк дахь “UMON TV” студийн ээлжит мэдээллийн хөтөлбөрийн эхэнд: Улсын Бvртгэлийн Ерөнхий газраас АНУ-ын Лос Анжелес хотноо албан ёсоор эхэлсэн Гадаадад байгаа иргэдээ шинэчилсэн бvртгэлд хамруулах ажил Вашингтон хотноо vргэлжилж байна, Вашингтоны Монголчуудын Холбооны санаачлагаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалаах өдрийг угтан жил бvр уламжлал болгон зохиодог “Монгол хүүхдүүдийн урлагийн 8-р наадам” боллоо, Арлингтоны хvvхдvvд эх vрсийн баяраа тэмдэглэлээ, АНУ-ын Калифорни мужийн Лонгбич хотноо энэ сарын 2-5 нд болсон Жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид ярьж байна, Лос Анжелесийн Монголчуудийн Холбоог байгуулахаас эхлээд ажиллаж байсан Д. Бишvvгарамын “Лос Анжелесийн Тэмдэглэл” ном саяхан хэвлэгдлээ зэрэг мэдээлэлvvд орж байна.
Мөн “Фото мэдээ” булангаар Чикагод болсон Америк дахь Монголчуудын Хөлбөмбөгийн аваргa шалгаруулах тэмцээний тухай тэмцээний ерөнхий шvvгч Бааскагийн ирvvлсэн мэдээ,  Дэнвэр хотын Улаанбаатар паркт болсон " Улаанбаатарын өдөр-Эх үрсийн баярын арга хэмжээний тухай хvргэнэ. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг (Бурхан багшийн дvйчин ɵдɵр, Азийн Соёлын өдөр...)

 

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хɵтɵлбɵрийн эхэнд  Бурхан багшийн дvйчин ɵдрɵɵр Гандантэгчилэн хийдийн тэргүүн Д.Чойжамц  тэргvvтэй лам нарын Вашингтоны монголчуудад  зориулсан  буян номын айлдвар, АНУ дахь МУ-ын Элчин Сайдын Яам, Монгол Соёлын Төвɵɵс  хамтран  жил бүр уламжлал болгон явагддаг "Мoнгол Судлалын 5-р бага хурал", Азийн соёлын ɵдрvvдийн хvрээнд  зохиогдсон Азийн орнуудын vндэсний хувцас сурталчилсан тоглолтын тухай, 6-р сарын 3-8-ны хооронд  Лос Анжелес орчмын Монголчуудын холбооны санаачлагаар  зохиогдох  “Монголын соёлын өдрүүд”-ийн дэлгэрэнгvй мэдээлэл, Соросын сангийн тэтгэлгээр Richmond-ын Их Сургуульд  зочин багшаар ажиллаад буцаж байгаа “Идэр” дээд сургуулийн  дэд захирал Бурмаатай хийсэн ярилцлага, Калифорни мужийн Аламеда хотод “Дашаа Доожоо” дэвжээний нэрэмжит бvрэн контакттай каратегийн тэмцээнийн тухай  зэрэг мэдээллvvд орж байна. Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрvvлэг ( ХАМБЗ-ийн хурал, ЭТК-Монголд 20 жил, Фото мэдээ...) 2011.05.01

 

UMON TV ээлжит мэдээллийн хɵтɵлбɵртɵɵ Хойд Америк Монголын Бизнесийн Зɵвлɵлийн 21 дэхь удаагийн ээлжит хурал, “Америкийн Монгол Судлалын Тɵв”, АНУ дахь “Монгол Соёлын Тɵв” хамтран 4 дэхь жилдээ хийж буй ээлжит уулзалт, “Монголын Андууд” ТББ-аас  зохион байгуулсан “Энх тайвны корпус Монголд 20 жил” арга хэмжээ, Лос Анжелесын Монгол Оюутны Холбооноос зохион байгуулсан “Надад хэлэх ҮГ байна” буюу Америк дахь Монгол Оюутны өдөрлөг, Лос Анжелесийн Монголчуудын Холбооны санаачлагаар энэ оны 06 сарын 03, 04-ний ɵдрvvдэд болох “Монгол Соёлын ɵдрvvд”-ийн тухай дэлгэрэнгvй мэдээлэл зэргийг орууллаа.
 Мɵн ойрын ɵдрvvдэд Америкийн Монголчуудын дунд болох  vйл явдлуудын мэдээлэл багтлаа. Энд дарна уу.

Read more ...