UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр (2011.05.30)

Америк дахь “UMON TV” студийн ээлжит мэдээллийн хөтөлбөрийн эхэнд: Улсын Бvртгэлийн Ерөнхий газраас АНУ-ын Лос Анжелес хотноо албан ёсоор эхэлсэн Гадаадад байгаа иргэдээ шинэчилсэн бvртгэлд хамруулах ажил Вашингтон хотноо vргэлжилж байна, Вашингтоны Монголчуудын Холбооны санаачлагаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалаах өдрийг угтан жил бvр уламжлал болгон зохиодог “Монгол хүүхдүүдийн урлагийн 8-р наадам” боллоо, Арлингтоны хvvхдvvд эх vрсийн баяраа тэмдэглэлээ, АНУ-ын Калифорни мужийн Лонгбич хотноо энэ сарын 2-5 нд болсон Жиу-жицу бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид ярьж байна, Лос Анжелесийн Монголчуудийн Холбоог байгуулахаас эхлээд ажиллаж байсан Д. Бишvvгарамын “Лос Анжелесийн Тэмдэглэл” ном саяхан хэвлэгдлээ зэрэг мэдээлэлvvд орж байна.
Мөн “Фото мэдээ” булангаар Чикагод болсон Америк дахь Монголчуудын Хөлбөмбөгийн аваргa шалгаруулах тэмцээний тухай тэмцээний ерөнхий шvvгч Бааскагийн ирvvлсэн мэдээ,  Дэнвэр хотын Улаанбаатар паркт болсон " Улаанбаатарын өдөр-Эх үрсийн баярын арга хэмжээний тухай хvргэнэ. Энд дарна уу.


 “Oйрын өдрvvдэд” буланд 2011 оны Америкийн Монголчуудын Сагсан Бөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээний тухай дэлгэрэнгvй,  Сан Франциско, Денвер хотын Монголчуудын Холбооныхон Vндэсний их баяр наадмаа хэзээ тэмдэглэх гэж байгаа тухай  мэдээлнэ.
Эрхэм vзэгчид та бvхэн дараах хуваарийн дагуу vзээрэй.
Монголд  “NTV” Tелевизээр 06 сарын 25-ний Бямба гаригт 15.15 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.00 цагаас давтана.
Америкт Арлингтонд: 2011.06.17-ний  Баасан гаригт 17.00 цагаас, 2011.06.19-ны Nям гаригт 18.30 цагаас  Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар
Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт:
                 2011.06.21-ний  Мягмар гаригт 16.30
                          06.23-ны  Пvрэв гаригт шɵнийн 12.30 цаг
                          06.26-ний Бямба гаригт 16.30 цагаас
                          06.27-ний Ням гаригт 23.30 цагаас
                 Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.