UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр 2011.06.06

Америк дахь “UMON TV” студийн  нэвтрvvлэг  Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 15.35 минутаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.
Манай ээлжит мэдээллийн хөтөлбөрийн эхэнд АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Калифорни мужийн Сан Франциско хот орчмын Монголчуудтай хийсэн уулзалт,  мөн тус хотод нээгдсэн  Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлт, Халхын гэгээн Дилов хутагтын дурсгалд зориулсан 47 дэхь удаагийн буяны ном хурах ажиллагаа, Лос-Анжелес хот орчмын Монголчуудын Холбооний санаачлагаар зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээний тухай орж байна. “Фото мэдээ” буланд Чикаго хотод болсон “Шагайн аварга шалгаруулах тэмцээн”-ий тухай Сэмжидийн ирvvлсэн мэдээ, “Joffrey Ballet” театрын төгөлдөр хуурч, концертмейстер Б.Мөнгөнчимэгийн оролцсон “Хаврын тоглолт-ын тухай,  мөн ойрын өдрvvдэд Америкийн зарим хотуудын Монголчуудын дунд болох гэж байгаа vйл явдлууд багтаж байна. Энд дарна уу.


Монголд “NTV” Tелевизээр 06 сарын 25-ний Бямба гаригт 15.15 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.00 цагаас давтана. Америкт Арлингтонд: 2011.06.24-ний  Баасан гаригт 17.00 цагаас, 2011.06.26-ны Nям гаригт 18.30 цагаас  Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт:
                 2011.06.28-ний  Мягмар гаригт 16.30
                          06.30-ны  Пvрэв гаригт шɵнийн 12.30 цаг
                          07.02-ний Бямба гаригт 16.30 цагаас
                          07.03-ний Ням гаригт 23.30 цагаас
                 Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.