UMON TV-ийн нэвтрvvлэг (Лoс Анжелес-Монголын соёлын өдрүүд- 1 хэсэг) 2011.06.24

Америк дахь “UMON TV” студийн  нэвтрvvлэг  Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.  Мɵн Америкт Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна.
Лос Анжелес хотноо энэ оны 6 сарын 3-5 ны  өдрvvдэд Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээний хvрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Л.Баттулга ,Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга С.Энхбаатар,  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан тэргvvтэй албаны хvмvvс Лос Анжелесийн  Монголчуудтай уулзалт хийж, уулзалтанд оролцогчдын хамгийн их сонирхож байсан сэдэв  иргэний шинэчилсэн бvртгэл тойрсон асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ тухай эхлээд vзvvлнэ.

Дараа нь Калифорнийн их сургууль дээр болсон   “Монгол  vндэстний соёл урлаг” эрдэм шинжилгээний бага хурлаас хийсэн сурвалжлагыг vзvvлнэ. Энд дарна уу.