UMON TV-ийн нэвтрvvлэг ("Memorial Day”, “Монгол Судлалын бага хурал”-2)

UMON TV-ийн Монголд  “NTV” Tелевизээр  гардаг цагийн хуваарьт  бага зэрэг өөрчлөлт орлоо. 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 19.35 минутаас  30 минутаар цацагддаг байсан манай эфир  өнгөрсөн 7 хоногоос эхлэн  2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 15.35 минутаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтан гарч байна.
АНУ жил бvрийн  5 сарын сvvлийн 7 хоногийн Даваа гаригт Америкийн Vндэсний баяр  “Мемоrial Day”-Дурсгалын өдрийг тэмдэглэн өнгөрvvлдэг уламжлалтай.  Дайн тулааны талбарт алтан амиа алдсан эрэлхэг зоригт дайчдаа дурсан энэ жилийн  дурсгалын өдрөө өнгөрсөн Даваа гаригт буюу 5 сарын 30-нд тэмдэглэн өнгөрvvллээ. Энэ тухай бэлтгэсэн сурважлагыг эхлээд vзvvлнэ.


Дараа нь Америк дахь Монголчуудын дунд зохиогдож байгаа арга хэмжээнvvдийн хамгийн том нь гэж хэлж болох Лос Анжелес хотноо болж байгаа “Монголын соёлын өдрүүд”-ийн арга хэмжээнд  Монголын Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс ирсэн албаны хүмүүс Монгол Улсын хүн амын шинэчилсэн бүртгэл тооллогод Лос Анжелесийн монголчуудыг хамруулж байгаа тухай товч мэдээлэл хvргэнэ.

Эх орноо,  урлаг соёлоо  гэсэн сэтгэлтэй монголчууд та бvхэн уг ажиллагааг  дэмжин оролцоорой гэж уриалж байна. Америк дахь  “UMON TV” студийн сурвалжлах хэсэг  энэ vйл ажиллагааг сурвaлжлан та бvхэндээ хvргэхээр тус хотноо ажиллаж байна.
Нэвтрvvлгийн төсгөлд  “Орчин цагийн монгол- Нэгэн зууны тvvх” сэдвийн дор хийсэн АНУ дахь ЭСЯ, “Монгол соёлын тɵв”-ийн хамтрaн зохион явуулдаг Монгол судлалын бага хурлын төгсгөлийн хэсгийг  vзvvлнэ. Ингээд энд дарж нэвтрvvлгээ vзнэ vv.