UMON TV-ийн нэвтрvvлэг (“Miss Mongolia USA 2011”-ын Тэргvvн титмийн эзэн Т. Дɵлгɵɵн)

Энэ оны 3 сарын 4-нд  Америкийн Нэгдсэн Улсад аж төрдөг монголчууд Америкт амьдарч буй бvсгvйчvvдээсээ гоо vзэсгэлэн, оюун ухаанаараа шалгарсан тэргvvн титмийн эзнээ тодруулсан билээ.  Харьд суугаа монголчуудын хувьд анхдагч  болсон  “Miss Mongolia USA 2011” гоо сайхны наадамд 21 бvсгvй оролцон  гоо vзэсгэлэн, авъяас чадвараараа ɵрсɵлдсɵнɵɵс Illinois мужийн “Oakton Community College”-д  урлагийн менежментийн чиглэлээр сурч байгаа Тɵмɵрбатын Дɵлгɵɵн Тэргvvн титмийн эзнээр тодорч, "Америк дахь Азийн мисс 2011” тэмцээнд оролцох эрхийг хvртсэн юм.
Азийн соёлыг Америкт таниулах, түгээх зорилготой 20 жилийн түүхтэй гоо бүсгүй шалгаруулах "АНУ дахь Азийн мисс" тэмцээн ирэх 8 сарын 20-нд Дэлхийн шоу бизнес, кино урлагийн тєв болсон Холливуудoд эхлэх гэж байна.
 Энэ тэмцээнд   Монгол Улсынхаа хацар гоо охидыг  тєлєєлoн  оролцох гэж байгаа “Miss Mongolia USA 2011” оны тэргvvн титмийн эзэн Тɵмɵрбатын Дɵлгɵɵнийг бид энэ удаагийн

нэвтрvvлэгтээ урьсан юм. Ингээд та бvхэн Т. Дɵлгɵɵний “Miss Mongolia USA 2011” гоо сайхны наадамд оролцож байсан vеэ дурсан ярьсан ярилцлагыг Энд дарж хvлээн авна vv.
Энэ нэвтрvvлгийг   дараах хуваарийн дагуу vзээрэй.

Монголд  “NTV” Tелевизээр 08 сарын 06-ний Бямба гаригт 16.40 цагаас гарч, дараа ɵдɵр нь буюу Нямд ɵглɵɵний 8.30 минутаас давтана.
Америкт Арлингтонд: 2011.08.05-ний  Баасан гаригт 17.00 цагаас                                                       2011.08.07-ны Nям гаригт 18.30 цагаас  Cомcаsтын-69, Verizonы 38-р сувгаар
Fairfax, Loudоun, Stafford, Prince William county болон  Falls Church , Frederickburgт:
                 2011.08.09-ний  Мягмар гаригт 16.30
                          07.11-ны  Пvрэв гаригт шɵнийн 12.30 цаг
                          07.13-ний Бямба гаригт 16.30 цагаас
                          07.14-ний Ням гаригт 23.30 цагаас
                 Verizonы - 30, Cох-н мɵн 30-р сувгаар гарна.
Та бvхэн нэвтрvvлгvvдтэй холбоотой дэлгэрэнгvй мэдээлэл, монголд болон Америкт гарах эфирийн хуваарь зэргийг манай студийн веб хуудас www.umontv.us руу орж аваарай. Мɵн umontv@gmail, This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. емайл хаягууд ч бас vргэлж нээлттэй байх болно.