UMON TV-ийн нэвтрүүлэг (Miss Mongolia USA 2011 - 2 хэсэг) 2011 он

 

Чикаго хот дахь "Хулангоо" тɵвийн санаачлагаар "Гоо марал" эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан Америкийн Монголчуудын гоо бүсгүй шалгаруулах "Miss Mongolia USA - 2011" наадам энэ оны 3 сарын эхний ɵдрүүдэд Чикаго хотын "Copernicus" тɵвд болсон юм.
Америк дахь "UMON TV", "Orloo.com" тус наадмын мэдээллийн спонсороор ажилласан бɵгɵɵд түрүүчийн дугаартаа эхний шатны шалгаруулалт болох aвъяас чадварын мɵн гоёлын даашинзны үзүүлбэрүүдийг та бүхэндээ үзүүлсэн.

Одоо Тэргүүн болон Дэд миссээр шалгарсан охид, мɵн хоёр , гуравдугаар шатны шалгаруулалт болох үндэсний болон усны хувцастай үзүүлбэрүүдийг багтаасан Хоёрдугаар хэсгээ Та бүхэнд хүргэх гэж байна.Энд дарна уу.

Read more ...

UMON TV-ийн нэвтрүүлэг (Miss Mongolia USA 2011 - Эхний хэсэг) 2011 он

 

2011 оны 3 сарын эхний ɵдрүүдэд Чикаго хот дaxь мэргэжлийн тайз,  гэрэлтүүлэг, дууны системээр тоноглогдсон 1500 хүртэлх хүний суудалтай “Copernicus” тɵвд Америкт амьдарч буй Монголчууд маань 2011 оны гоо бүсгүй , тэргүүн титмийн эзнээ тодрууллаа. Харьд суугаа Монголчуудын хувьд анхдагч болох “Miss Mongolia USA -2011” наадмыг АНУ-ын Чикаго хотод үйл ажиллагаа явуулж буй Хулангоо тɵвɵɵс санаачлан “Гоо марал” эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан юм. Уг наадамд Washington DC, Chicago, Denver, Minnesota, New York, California, Utah, Dickinson, Rockford, Skokie зэрэг муж, хотуудаас 21 бүсгүй гоо үзэсгэлэн, авъяас чадвар, цэц мэргэнээрээ ɵрсɵлдɵж тэргүүн миссээр шалгарсан бүсгүй эх монгол нутгийнхаа хацар гоо охидыг тɵлɵɵлɵн “Miss Asia USA” тэмцээнд оролцох эрхийг олж авсан юм. Америк дахь “UMON TV”, "Orloo.com" тус наадмын мэдээллийн спонсороор ажилласан бɵгɵɵд эхний шатны шалгаруулалт болох aвъяас чадварын мɵн гоёлын даашинзны үзүүлбэрүүдийг та бүхэндээ үзүүлэх гэж байна. Энд дарна уу.

Read more ...