UMON TV-ийн Мэдээллийн хөтөлбөр, "Тулга" уран уншлагын төгсгөл ( 2012.02.11)

UMON ТV-ийн нэвтрvvлэг  Иллинойс мужийн олон нийтэд зориулсан телевизийн сувгаар 7 хоног бvр шинэчлэгдэн, тогтсон цагийн хуваарийн дагуу  гарч байгааг та бvхэндээ сануулаад ээлжит мэдээллийн хөтөлбөрөө толилуулъя. Монгол улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд  Конгрессын номын санд уулзалт боллоо, ”Чикаго” монгол сургуулийнхан багш нарын баяраа тэмдэглэлээ, Вашингтон ДС-д “Монгол хэл бичгийн төв” нээгдэн хичээл сургалтаа явуулж байна, Ойрын өдрvvдэд булангаар Чикаго, Бэй Аэриа орчмын Монголчууд Монголын уламжлалт цагаан сарын баяраа хэзээ, хаана, хэрхэн тэмдэглэх тухай  зэрэг мэдээ, мэдээлэл энэ  удаа орж байна. Мэдээллийн  хөтөлбөрийн дараа  "Тулга" уран уншлагын төгсгөлийн шатны шалгаруулалтыг vзээрэй. Энд дарна уу.