UMON TV-ийн нэвтрvvлэг (Мэдээлийн хөтөлбөр, "Тулга" уран уншлага 2_1)

Манай мэдээллийн хөтөлбөрийн  энэ удаагийн дугаарт Чикаго хотын “Номын найзууд” төслөөс зохион байгуулсан “10000 Номын баяр”, “Номын найзууд”-ын 2012 оны анхны уулзалтаас бэлтгэсэн сурвалжлага, Флорида мужийн Орландо хотод болсон Улсын циркийн болон Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн уулзалтанд уригдан оролцсон Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн,  бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатартай хийсэн товч ярилцлага, Вашингтон хотод “Mongolian master” клуб нээгдлээ сурвалжлага, эх орондоо буцахаар төлөвлөн, ажлын байр хайж байгаа залуучууддаа зориулан Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооний гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэгтэй хийсэн ярилцлага зэрэг мэдээ сурвалжлага орж байна. Энд дарна уу.
Мэдээллийн хөтөлбөрийн дараа  та бvхэндээ цуврал болгон vзvvлж байгаа  АНУ-ын Колoрaдo мужийн Денвер хотноо болсoн “Тулга”уран уншлагын тэмцээний 2 дахь шатны шалгаруулалтанд оролцсон уран уншигчдын уншилтуудын эхний хэсгийг  хvргэнэ.