Л.Есүй-Үжин VIVALDI-SUMMER аялгуу (Anura music)

МУСТА Морин хуурч У.Хатанболд, төгөлдөр хуурч Х.Мөнхбайгаль нарын удирдан явуулдаг "Anura music" төвийн сурагч Лхагвасүрэнгийн Есүй-Yжин Италийн хөгжмийн зохиолч Antonio Vivaldi-гийн алдарт бүтээлүүдийн нэг “Summer” аялгууг ёочин хөгжмөөр чадварлаг тоглолоо. Энд дарна уу.
Л.Есүй-Yжин америкт төрж өссөн ч монгол үндэсний соёл урлаг, зан заншилаас суралцан, 8 настайгаасаа эхлэн ёочин хөгжимөөр хичээллэжээ. Тэрээр үндэсний хөгжмөө тоглож сурахын зэрэгцээ АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн талбай, Смитсонион хүрээлэн, Капитолын ордон, Дэлхийн банк, Вашингтон ДС орчим зохиогддог арга хэмжээнүүд, мөн “Ид шидтэй хүүхдүүд,” “Beautiful Mongolia” зэрэг тоглолтонд оролцон, монгол соёл урлагаа сурталчилсан авьяаслаг охин юм.
Харь оронд төрж өссөн хүүхдүүдийнхээ монгол өв уламжлалыг зааж сургах гол хариуцлагыг амжилттай авч яваа уран бүтээлч багш нартаа, мөн монгол үндэсний соёл урлагаа хичээнгүйлэн суралцаж байгаа хүүхдүүддээ тэдний эцэг эхчүүдэд улам их амжилтыг хүсэн ерөөе