“Наадмын найраг”(Америк дахь Монголчуудын баяр наадмын нэвтрүүлэг)

Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист, эх дэлхийнхээ улс орон бүрт аж төрөн суугаа Монголчууддаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр цэнгэл наадмын, халуун мэндийг уламжилья. Алс холын америк оронд аюулт өвчин тахал цаашилж, аятай цаг наашилж буй энэ цаг үед агуу их өв, соёл, уламжлалаа хүндэтгэн дээдэлж, алдарт харандаан хөшөөтэй хотын урлаг соёлын хамтлаг, уран бүтээлчдийн хамтран бэлтгэсэн “Наадмын найраг” нэвтрүүлгийг өргөн барьж байна.Энд дарна уу.