“Үүрд хамт байгаач” Б.Эйнжил (Вашингтон хот дахь "Sara VOCE studio”)

"Үр чинь таныгаа хайрлая ээжээ Үндэс мөчир шиг үүрд хамт байгаач ээжээ". Авьяаслаг охин БАТГЭРЭЛИЙН ЭЙНЖИЛ хайртай ээж, эмээ, эгч, дүү нартаа мөн хорвоогийн сайхан ээжүүдэд зориулан “Үүрд хамт байгаач” дууг ийнхүү монгол хэлээрээ дуулж, эх үрсийн баярын мэнд хүргэж байна. ЭНД ДАРНА УУ. Вашингтон хотноо байгуулагдсан МУСТА, дуучин Э.САРАНГИЙН удирдан явуулдаг “Sara VOCE studio”-тай хамтран бүтээсэн 7 дахь клип маань ийнхүү бэлэн боллоо. Видео клипний зураг авалтыг зураглаач Э.Бат-Эрдэнэ, монгол дахь видео бичлэгийг "Proline" студи, дууны бичлэгийг хөгжмийн зохиолч, МУСТА С.Сансаргэрэлтэх нар хийлээ. Хамтран ажилласан бүх хүмүүстээ, клипэнд уригдан оролцсон ээжүүддээ баярлалаа. Эх үрсийн баярын мэнд хүргье!