UMON TV-ийн нэвтрvvлэг (Ажаа Гэгээний мэлмий гийсэн ɵдɵр,"Онлайн Сургалт")

Монголчууд та бидний сайн мэдэх Хөх нуурын  Гvмбvн хийдийн хамба лам, Түвд-Монголын  Шашин Соёлын Төвийн тэргүүн, Монгол гэгээнтэн Ажаа Рэмбvчигийн 61 насны  сүүдэр тохиосон өдөр 9 сарын 23-нд болж  шавь нар ,хамтран ажиллагсад, сvсэгтэн олныхоо хамтаар Блvvмингтон дахь Төвд Монголын Шашин Соёлын Төвдөө ёслон өнгөрvvллээ. Уг ёслолд Америк, Монгол, Түвд, Хятад гээд тvvний  ном сургаалыг даган,  дээдлэн  хvндэлдэг сүсэгтэн олон хvрэлцэн ирсэн юм.
Дараа өдөр нь  Гэгээнтэн  “Сандуйн Жүд” сударын баярыг  Энэтхэгийн Дашкүл хийд, Сакрамэнто хот дахь “Занабазар” төвийн лам нар болон Чикаго дахь сvсэгтэн олны хамт тэмдэглэлээ.  Ингээд Блvvмингтон дахь  Түвд-Монголын  Шашин Соёлын Төвд болсон Ажаа гэгээнтний мэлмий гийсэн өдрөөс бэлтгэсэн бичил  сурвалжлагыг vзэж монголчууд та бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн буян номын дууг даган баясаж сэтгэлээ ариусгаарай. Чикаго дахь “Сандуйн Жүд” сударын баярыг дараагийн дугаарт vзvvлнэ.  Дараа нь  “УБ-Эрдэм Оюу” Дээд сургуулийн эрдэмтэн багш нар  гадаадад амьдарч байгаа оюутан залуучуудад зориулан АНУ-ын Чикагод төвтэй “ОНЛАЙН СУРГАЛТ”-ын хөтөлбөр хэрэгжvvлж эхлээд байгаа тухай манай ТВ-ийн Чикаго дахь Сурвалжлагч, Сэтгvvлч  Д.Адилзаяагийн бэлтгэсэн ярилцлагыг хvлээн авч vзээрэй.
Та бvхэн ЭНД ДАРЖ vзнэ vv.

Манай нэвтрvvлэг  Монголд  “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтаж байна. Америкт  Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна.