Америкийн театруудын тайзнаа анх удаа тавигдсан анхны Mонгол жүжиг “Би хэн бэ”

Тэртээх 2009 онд америкт  ажиллаж амьдарч байгаа мэргэжлийн жүжигчид хамтран “Би хэн бэ” уянгын драмын жүжгийг  америкийн Вашингтон, Чикаго, Сан Франциско хотуудын театрт амилуулсан билээ. (Энд дарна уу). Энэхүү жүжиг нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын амьдрал ахуйд  тохиолдож буй олон асуудлуудыг хөндөж,  сэтгэлийн гүн дахь зовлон жаргалыг уран сайхны болон хошин аясаар илэрхийлсэнээрээ мөн америкт монгол жүжиг анх удаа мэргэжлийн театрын тайзнаа тавигдснаараа онцлогтой байлаа. "Би хэн бэ" жүжгийн зохиолыг МУСТА, жүжигчин Б. Болдбаатар,  МУСТА Б. Болормаа  нар бичиж,

МУСТА жүжигчин Д. Алтанбагана найруулан тавьсан бөгөөд энэхүү жүжигт дээрх гурван уран бүтээлчээс гадна МУСТА , жүжигчин Ц.Оюунсүрэн, МУСТА Л.Лхамсүрэн  нар хамтран тогложээ. Уг жүжгийн хөгжим чимэглэлийг хөгжмийн зохиолч  МУСТА Сансаргэрэлтэх, тайз чимэглэлийг Л.Амарсайхан бүтээж, ерөнхий менежерээр Ш. Мэндсайхан, туслах ажилтнаар  Б.Цэнгэл нар ажиллажээ. Ингээд америкт анх удаа тавигдсан монгол жүжгийг хүлээн авна уу.