UMON TV-ийн нэвтрvvлэг ( АНУ-ын Тэнгисийн цэргийн ахлагч Р.Хосбаяр) 2011.09.02

Гадаадад амьдарч буй  Монголчуудын  дунд өөрийн мэдлэг, чадвар, оюун ухаан,эр зориг, авъяас, хөдөлмөрөөрөө амжилтад хүрч, Америкийн төдийгүй дэлхийн хэмжээнд өөрийн орон зай, нэр хүндийг бий болгон, Монгол эх орныхоо нэрийг  өндөрт өргөж яваа олон залуус бий.
Дархан хотод цэрэг эрийн гэрт тєрж, єсєж хvмvvжсэн, єдгєє ч жинхэнэ цэрэг эрийн ёсоор дэлхийн тэргvvлэгч хvчирхэг гvрэн АНУ-ын армид, тэр дундаа  шилмэл анги нэгтгэл болох  алдарт Маринуудын эгнээнд нэр тєртэй алба хашиж, Дэлхийн халуун цэг болох Иракийн дайнд оролцож, олон vндэстний шилэгдмэл эрсийн дотроос гавъяагаараа шалгарсан  Тэнгисийн цэргийн ахлагч, Монгол маринe бол Рэнцэндоржийн Хосбаяр. Тvvнийг  АНУ-ын  Хойд Каролин дахь Тэнгисийн цэргийн баазад  офицер болохоор бэлтгэлдээ гараад байх vед нь бид нэвтрvvлэгтээ урьсан юм.  Хатуу ширvvн байлдааны гал дунд  vхэл амьдралын дэнсэн дээр, исгэрэх суман мєндєр, тэсрэх бємбєгєн дунд эр зориг, тэсвэр тэвчээрээрээ ялсан тvvний сэтгэлийн vгийг ЭНД ДАРЖ сонсоно уу. 

Манай нэвтрvvлэг  Монголд  “NTV” Tелевизээр 2 долоо хоног бvрийн Бямба гаригт 16.40 цагаас гарч дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 08.30 цагаас давтаж байна. Америкт  Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна.