UMONTV-ийн нэвтрvvлэг(Таны сонорт,Шинэчилсэн бүртгэл,Оюутан У.Батцоож...)

Энэ удаагийн дугаараа  АНУ дахь Монгол Улсын Иргэдийн Шинэчилсэн Бүртгэлийн Вашингтон хот дахь цагийн хуваарь зэрэг мэдээллийг багтаасан “Таны сонорт” булангаар эхэлж байна. Дараа нь Индиана мужийн Блvvмингтон хотоос бэлтгэсэн бичил сурвалжлагаа vзvvлнэ. Дараа нь Индиана мужийн Блvvмингтон хотоос бэлтгэсэн бичил сурвалжлагаа vзvvлнэ.
АНУ-ын нэр хүндтэй Их сургуулиудын нэг болох Индианагийн их сургуулийн хамгийн том салбар нь 40 мянга гаруй оюутантай Блvvмингтон хот дахь салбар.  Тус сургуульд манай монголчуудаас цɵɵнгvй оюутнууд суралцдаг бɵгɵɵд тэдний нэг “Kelley”гийн Бизнесийн сургуулийн оюутан Увшийн Батцоожтой уулзсан юм. Мɵн тус сургуульд монгол судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдийг эгнээндээ нэгтгэсэн “Монгол нийгэмлэг” ажилладаг. Монгол нийгэмлэгээс жил бvр Монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг бɵгɵɵд энэ жил уг нийгэмлэгийн 50 жилийн ой тохиож ɵмнɵх жилvvдээс илvv ɵргɵн дэлгэр болсон юм.

Эрдэмтэн Хангиний Гомбожав, Монгол нийгэмлэгийн Ерɵнхийлɵгч асан Оуэн  Латтимор  нарын санаaчлагаар vvсгэн байгуулaгдсан уг нийгэмлэгийн 50 жилийн ойн арга хэмжээнээс хийсэн сурвалжлагыг ЭНД ДАРЖ vзнэ vv.
Манай нэвтрvvлгvvд:
Монголд  “NTV” Tелевизээр 30 минутаар, 2 долоо хоног бvрийн Бямба гариг бvрт 16.40 минутаас гарч, дараа өдөр нь буюу Ням гаригт өглөөний 8.30 минутаас  давтаж байна.  Мɵн Америкт Виржиниа мужийн 10 гаруй дvvргvvдийн олон нийтийн Телевизийн сувгаар тогтмол гардаг хуваарийн дагуу гарна.