Нүүр хуудас

UMON TV-ийн ээлжит мэдээллийн хөтөлбөр (2011.09.18)

Эхлээд vзvvлэх Мэдээллийн хөтөлбөрийн ээлжит дугаарт  “Монгол Америк Эмэгтэйчvvдийн Холбоо”, Арлингтоны vнэгvй эмнэлэгийн хамтран зохион байгуулсан Хɵхний Хавдрын сургалтын тухай, АНУ-ын нийслэл дэхь Монгол сургуулийн захирал Мɵнгɵнцэцэг 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлынxaa талаар ярьж байна, Нью Йорк хотноо төвтэй “Монгол өв соёлын сан” байгууллагын тухай,  Халимагын “Гурван Эрдэнэ” сангаас Вашингтоны Халимаг, Монгол хvvхдvvдэд зориулж хийх  Буддын шашны сургалтын тухай, АНУ дахь Иргэний шинэчилсэн бvртгэл Дэнверт явагдаж байна зэрэг мэдээ мэдээлэл орлоо. Энд дарна уу.

2011 оны 6 сарын 3-5 ны ɵдрvvдэд Лос Анжелес хот орчмын Монголчуудын Холбооны сaнаачлагаар  тус хотын Mонголчуудын нөр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн  "Монголын Соёлын Өдрүүд" болсон юм.

3 ɵдɵр vргэлжилсэн тус арга хэмжээний эхний ɵдɵр “Korea Daily”-ын vзэсгэлэнгийн танхимд Америкт амьдарч байгаа зарим зураач, уран бvтээлчдийн vзэсгэлэн, 2 дахь ɵдɵр  Калифорнийн их сургууль дээр “Монгол vндэстний соёл урлаг” эрдэм шинжилгээний бага хурал мөн “Утгын чимэг” богино өгvvллэгийг уран сайхнаар унших наадам болсныг бид өмнөх дугаараараа цуврал нэвтрvvлэг болгон vзvvлсэн. Харин наадмын 3 дахь өдөр Монгол орныхоо соёл урлаг, зан заншлыг сурталчилсан тоглолт өдөрлөг болсныг  Мэдээллийн хɵтɵлбɵрийн дараа хvлээн авч vзээрэй.